2019,12-Р Сар,02


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Газар дээрээс нь


Д.Оюун-Эрдэнэ: Сэтгүүлчийг дарамталж, айлган сүрдүүлсэн

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

2017 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар  “Чингис хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж ЭМД-ын 30 тэрбум төгрөгийг жилийн 15.2 хувийн хүүтэйгээр байршуулсан байсан байна. Гэвч ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг давуу байдал бий болгож жилийн 15.2 хувийн хүүтэй хадгалагдаж байсан ЭМД-ын мөнгийг 5.5 хувь болгон бууруулжээ. Ингэснээр жилд 15.2 хувийн тооцвол 30 тэрбум төгрөг жилд  тэрбум 560 сая  төгрөгийн  хүү авах байсныг жилийн 5.5 хувь болгон бууруулснаар тус банкны төлөх хүүг 1.6 тэрбум болгон багасгаж улсад их хэмжээний хохирол учруулсан талаар Монголын сайтын холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ tv Mongolia.mn сайтдаа баримт дэлгэн бичсэн байна.

Энэ асуудлыг сэтгүүлч анхлан гаргаж тавьсан зүйл биш Авлигатай тэмцэх газарт одоо хэр нь шалгагдаж буй асуудал аж. Уг асуудлыг бичсэний төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигчийн зөвлөлийн зүгээс Монголын сайтын холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнийг айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон, дарамт учруулжээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг

“Сэтгүүлчид бол мөнгөнд худалдагддаг хүмүүс биш, бид нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй, ард түмэндээ улс төр, бизнесийн бүлэглэлээс хамааралгүйгээр мэдээллийг үнэн бодитой, түргэн шуурхай хүргэх үүрэгтэй. Энэ л үүргээ биелүүлэн ЭМД-ын шимтгэлийн 30 тэрбум төгрөг “Чингис хаан” банкинд байршин энэ дундаас улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хувийн  халаасанд очоод байгаа юм бишүү гэсэн хардлага бүхий нийтлэлийг бичсэнийхээ төлөө дарамтлуулж, хэвлэн нийтлэх эрхэндээ халдууллаа. Түүнчлэн улсын хэмжээнд 400 орчим тэрбум төгрөг ЭМД-аас төвлөрдөг. Энэ удаад 30 тэрбум төгрөг дээр асуудал үүссэн бол үлдсэн 360 орчим тэрбум төгрөг хаана ямар банкинд байршиж байгааг судлан тодруулж, сурвалжлах нь зүйтэй хэмээн сэтгүүлчдээ уриалж энэ хурлыг зарласан юм” гэлээ.

Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Г.Улсболд

Өнөөдрийн хэвлэлийн хурал дээр бид хэрэг яриагүй, хэрэг дээр нь оролцохгүй. Сэтгүүлчийнхээ бичсэн нийтлэлтэй нь холбоотойгоор Зөрчлйин тухай хууль, Иргэний хуулиар явж хохирлоо нэхэмжилнэ. Дарамталж болохгүй, дарамталсан үйлдэлтэй нь холбоотойгоор бид нар цагдаагийн байгууллагад хандахаас гадна, Хүний эрхийн үндэсний коммис, “Глоб интернешнл”, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг байгууллагуудад хандана” хэмээлээ.

Монголын сайтын холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ


“Нийгмийн даатгал, ЭМД-тай холбоотой маш ноцтой асуудлууд сөхөгдөн гарч ирж байна. “Чингис хаан” банктай холбоотой ЭМД-ын 30 тэрбум төгрөгнөөс өөртөө ашигтай байдлыг үүсгэн хахууль өгсөн хэрэгт шалгагдаж байгаа. Энэ асуудалд бид анхаарал хандуулахгүй байхын аргагүй сэдвийн нэг болж байна. Яагаад гэвэл улс төр бизнесийн бүлэглэлийнхний үүсгэсэн бизнесийн асуудалд арилжааны банкууд дээр Нийгмийн даатгал, ЭМД-ын хөрөнгө  байршиж байна гэдэг нь өөрөө эрсдлийг бий болгож байгаа юм. Цаашдаа ЭМД-ын мөнгийг арилжааны банкуудад байршуулах бус төрийн банкинд байршуулж болдоггүй юм уу, эсвэл сан үүсгэж тухайн сандаа яагаад байршуулж болдоггүй юм бэ гэсэн асуудлыг Улсын их хурал, Засгийн газар анхааралдаа авна уу гэсэн санааг илэрхийлж байна. Үүнд сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэн асуудал дэвшүүлэн хөндөн тавиач гэж хүсмээр байна” гэлээ.

“Чингис хаан” банкнаас сэтгүүлчийг дарамталж, айлган сүрдүүлсэн, уг мэдээллийг тавьсан бүх сайтын мэдээллийг устгуулсны дээр банкны хувьцаа эзэмшигчийн төлөөлөл “Мэдээгээ устгавал 3 сая төгрөг өгье” хэмээн ярьсан бичлэг байгаа нь маш их мөнгө дагуулж байгааг нотлож байгаа юм. Түүгээр ч зогсохгүй харилцаа холбооны зохицуулах хорооноос tv Mongolia.mn сайтад “Танайх  мэдээллээ нягтлан залруулга хийж устга, үгүй бол үйл ажиллагааг чинь хаана” гэсэн анхааруулгыг ирүүлжээ. Энэ мэтчилэн гурван шатны дарамтыг учруулж, сэтгүүлчийн ажлыг хийхэд саад учруулсан тул Монголын сайтын холбоо гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалж, Монголын 5000 орчим сэтгүүлч энэ байдалтай эвлэрэхгүй гэдгийг илэрхийлсэн хурал боллоо.

Б.Сарнай
 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 өдөр, 16 цаг []


худалаа юм бичихээ болиоч малаа 11,3 хувьг 15,5 болгож өсөгсөн юм аа малаа


Зочин    1 долоо хоног, 4 өдөр [103.26.195.150]


СЭТГҮҮЛЧДИЙГ ДАРАМТЛАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.УГААСАА СЭГ ЗЭМЭНД ЦУГЛАДАГ МАХЧИН АМЬТАДМЭТ БОЛЧИХСОН БҮХЭЛДЭЭ ХУДАЛДАГДСАН ,ҮНЭНИЙГ ХУДАЛ ХУДЛЫГ ҮНЭН БОЛГОДОГ БОЛЧИХООД ӨӨРСДИЙГӨӨ МЭДЭРХЭЭ БОЛЧИХСОН БҮЛЭГЛЭЛИЙГ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ОЙЛГОХОД ХҮРСЭН ДЭЭ .СЭТГҮҮЛЧ ЭЭ.