Нийгэм


Энэ сард цаг агаар ямар байх вэ?

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр 12 дугаар сард агаарын температур Увс аймгийн ихэнх нутаг, Завхан аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ихэнх, Төв, Хэнтий, Дорнод аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас  1.0-1.5 градусаар дулаан,бусад нутгаар дунджийн орчим байна.

 Харин хур тунадасны хувьд  Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.