Эдийн засаг


Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /11.21/ хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцжээ.  Бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ.

Дээрх томилгоонуудыг өнөөдөр /11.22/ холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэх юм байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд МУИС-ийн  Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.  Улмаар АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр зэрэг хамгаалсан байна.  Тэрээр 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.  Өмнө нь Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч, Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирлаар тус тус ажиллаж байсан.  Түүнийг Увс аймгийн гаралтай гэдэг.

Харин СЗХ-ны дэд дарга Д.Баярсайханы хувьд  УИХ-ын дарга  Г.Занданшатарын “хүн” гэж улс төрийн хүрээнд яригддаг.  Тэрээр  Нийслэлийн 10 жилийн I дунд сургууль, МУИС-ийн  Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн чиглэлээр төгссөн.  Улмаар АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн, 1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос СЗХ-ны  дэд даргаар тус тус ажиллаж байна.


Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.