Явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан юм.
Гэвч уралдаанд 4 баг оролцон 7 бүтээл ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаж Уралдааны удирдамж, уралдааны даалгаварт заасан шаардлага, онцгой нөхцөлийг хангасан бүтээл ирүүлээгүй байна. Иймд уралдааны хугацааг сунгаж, явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлахаар шийдвэр гарсны дагуу уралдааныг дахин зарлажээ.
“Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд дахин зарлаж байна.
Уралдаанд оролцогчид дараах байршлуудаас сонгон явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг боловсруулах аж.
Сонгон байршилд дахь явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулахдаа гүүрийн загвар, хийцийг хүрээлэн буй орчин, ерөнхий төлөвлөгөө, хэрэгжихээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан өнгө үзэмж сайтай, стандартад нийцсэн, шинэлэг шийдлээр төлөвлөсөн байх шаардлага тавьжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.