Улс төр


Ерөнхийлөгч НДШ-тэй холбоотой заалт дээр хориг тавина

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийг батлаад байгаа билээ.  2020 онд  нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөгдсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлнэ.  Харин 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж тооцоолсон.  Төсөв батлагдсанаас хойш Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн таамаг байсан.  Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв, ялангуяа НДШ-тэй холбоотой заалтад хориг  тавихаар болжээ.  Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш  есөн удаа хориг тавьсан байдаг.  Тэгвэл 10 дахь хориг нь 2020 оны Төсвийн хууль болж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.