Нийгэм


Олон улсын бага хуралд 10 хотын төлөөлөл оролцож байна

1 сар TIMES.MN

 Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас аврах, хямралын менежментийг сайжруулах нь” олон улсын бага хуралд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, дэслэгч Т.Зориг нар оролцож байна.

Азийн том хотуудын холбооноос зохион байгуулж байгаа тус хуралд  Улаанбаатар, Токио, Сөүл, Манила, , Куала Лампур, Жакарта зэрэг 10 хотын төлөөлөгч оролцож байгаа юм.

Оролцогчид гамшгийн удирдлага болон гамшгийн бэлэн байдлын туршлагаа хуваалцан, санал солилцож байна.

Гамшгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх зорилготой олон улсын хурал энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.