Нийгэм


“Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн түншлэлийн форум”-д оролцож байна

1 сар TIMES.MN

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Австралийн Засгийн газартай хамтран байгуулж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн түншлэлийн форум”-д Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа нар оролцож байна.

 Тус улсын Брисбан хотноо энэ сарын 12-13-ны өдөр зохион байгуулагдаж байгаа  форумд Ази, номхон далайн бүс нутгийн 22 улс, 51 олон улсын байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл нийт 150 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Оролцогчид “Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 баримт бичгийн Ази, номхон далайн бүс”-ийн биелэлт, Ази, номхон далайн орнуудын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2020 оны 6 дугаар сард Австрали Улсад зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн сайд нарын III бага хурал”-ын агуулга, сэдвийг хэлэлцэж байна.

 Энэ үеэр өнгөрөгч 2018 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газар,  НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-аас батлан гаргасан “Улаанбаатарын тунхаглал”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд татан оролцуулах талаар тусгасан нь анхны тохиолдол гэдгийг онцоллоо.

 Мөн Сайд нарын хурлын үеэр Монгол Улсын Засгийн газраас Номхон далайн бүс нутгийн орнуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах бүс нутгийн үйл ажиллагаанд түлхүү татан оролцуулахыг уриалсан учраас 2020 оны бага хуралд номхон далайн орнуудын оролцоог нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа гэдгээ НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас мэдээлсэн байна.

Хурлын үеэр Монгол Улсын төлөлөгчид Австрали Улсын Парламентын гишүүн ноён Стирлинг Хинчлиффитэй уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дараа жил зохион байгуулагдах хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


DR MAXWELL    1 сар [197.211.58.225]


Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL