Нийгэм


Баянзүрх дүүрэг 57,3 тонн давс, бодис цацлаа

4 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрөөс эхлэн нойтон цас орж халтираа гулгаа ихээр үүссэн. Иймд Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газар-1,2,3,4 ОНӨААТҮГазрын зам талбайн 29 үйлчлэгч 5 машин техникээр нийт 46.3тонн давс, 11тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Тодруулбал, Налайхын шинэ зам, Хил хамгаалах ерөнхий газар, Баянмонгол хороолол, Бөхийн өргөө, Халдварт, Замын цагдаагийн уулзвар, Жанжин клуб, Улаанхуаран, Дарь-Эх зэрэг 40 орчим байршилд давс, бодис цацжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.