Спорт


Б.Сэр-Одын пүүзны цуглуулга 100 гарчээ

4 жил, 10 сар TIMES.MN

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлт   боллоо. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болсон юм. Мэргэжлийн тамирчдын дунд болсон бүтэн марафон буюу 42 км, 195 метрийн зайн гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлсэн юм.

Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд хөнгөн атлетикийн төрөлд эх ороноо төлөөлөн олон улсын тэмцээн уралдаан байнга амжилттай оролцож ирсэн. Ирэх наймдугаар сард Японд болох Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өдөртөө 30 км гүйж байнга бэлтгэлээ базааж байдаг тэрээр дэлхийн энтэй мэргэжлийн тамирчин гэдгээ харуулсан юм.

Марафонд гүйдэг тамирчдын хувьд пүүз хамгийн гол хэрэгсэл. Б.Сэр-Одын хувьд 100 гаруй пүүзтэй. Холын зайных, ойрын зайных, бэлтгэлийнх гээд олон төрлөөрөө байдаг аж. Мэргэжлийн тамирчдны шаардлагад нийцсэн пүүз өндөр үнэтэй байдаг. Тиймээс Монголын улсын нэрийн хуудас болсон Б.Сэр-Одын пүүзний цуглуулга чанар чансааг гайхуулах бизээ.







Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.