Нийгэм


Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад нэн шаардлагатай

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Халдварт бус өвчин буюу түүний дотор Зүрх судасны өвчний үйлчлүүлэгч төвтэй, урт хугацааны тогтвортой, идэвхитэй хяналттай байх тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт бус, харин өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх нь үр дүнтэй болохыг ДЭМБ зөвлөмж болгодог. 

Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр MOНГПЕН: “Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх загвар төслийг энэ оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймгийн 3 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн 8 өрхийн эрүүл мэндийн төв, нийт 16 төвд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг амжилттай хийж, тус төслийн нээлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал ноён Такеши Касайгийн Монгол Улсад айлчлах үеэр хийсэн.

           Тус төслийн хүрээнд Эрүүл мэндийн анхан шатны 16 байгууллагуудад Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 14 төрлийн 334 ширхэг тоног төхөөрөмжийг гардуулж байна.
Эдгээр тоног төхөөрмжид зүрх судасны өвчний эрсдэлийг тооцох, хянахад зориулсан цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлох аппарат, цусан дахь сахар хэмжигч, тэдгээрийн түргэвчилсэн оношлуур, биеийн жин болон биеийн бүтэц дэх яс, булчингийн хэмжээг тодорхойлох тоног төхөөрөмж, шээсний олон үзүүлэлт бүхий туузан оношлуур, цусны даралт хэмжих стандарт ширээ, сандал, өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн компьютер, эрүүл мэндийн боловсрол олгох LCD дэлгэц, олон үйлдэлт өнгөт принтер гэх мэт тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Ингэснээр сум, өрхийн эрүүл мэндийн төвд ирсэн үйлчлүүлэгч бүрийн Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан эрүүл мэндийн стандарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох, эмчилгээний үр дүн, явцад хяналт тавьж ажиллах нөхцөл бололцоогоор хангагдлаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.