Нийгэм


"Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалт боллоо

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

СХД-ийн хэсгийн ахлагч нар "Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалтад хамрагдаж байна. БОАЖЯ, ОББҮХ, АХБ-аас хамтран хэрэгжүүлж буй Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх кампанит ажлыг эхлүүлсэн. Компанит ажлын хүрээнд СХД-ийн 10 хэсгийн 108 хэсгийн ахлагчийг 11 дүгээр сарын 8,9-нд "Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалтад хамруулж байна. Хэсгийн ахлагч нар энэхүү сургалтаар Агаарын чанарын индексийг тайлж унших чадварт суралцаж, төр засгийн зүгээс агаарын бохирдлын чиглэлээр хийж буй ажлуудын мэдээллийг авах юм.


Мөн "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцан, эрүүл мэндээ агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах, иргэдтэй хэрхэн харилцах талаарх илтгэлүүдийг сонсов. Төрийн иргэний хооронд гүүр болон ажиллаж буй хэсгийн ахлагч нартаа амжилт хүсэе. Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе!




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.