Энтертаймент


Ахлах ахлагч Б.Дорждэрэм “Соёлын тэргүүний ажилтан” цолоор энгэрээ мялаалаа

1 сар TIMES.MN

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэм “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Тэрбээр өчигдөр /2019.11.07/ “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо “UB PALACE”-ийн концертын их танхимд хийсэн юм.

 Ахлах ахлагч Б.Дорждэрэм нь 2000-2005 онд “Хөгжим бүжгийн коллеж”-ийг хөгжимчин мэргэжлээр, 2005 онд СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ УДБЭТ, Үндэсний их театрт ажилласан байсан.

 Харин 2015 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучнаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.