Нийгэм


Хамтарсан дадлага сургуульд 30 гаруй алба хаагч оролцов

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбараас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран “Сум, галт хэрэгслийг танин мэдэх, хайгуул, устгал хийх” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

 Хамтарсан дадлага сургуульд 30 гаруй алба хаагч хамрагдан, тэсэлгээний хэрэгсэл болох татагч зангууг ашиглах, сум, галт хэрэгслийг эрэн хайх, хайгуул хийх, зөөвөрлөх, устгах арга ажиллагааны талаар харилцан туршлага солилцсон юм.

Мөн аврагч-тэсэлгээчид сум, галт хэрэгслийг таньж мэдэх, зөөвөрлөх, аюулгүй болгох ажиллагааг бодит байдал дээр туршсан нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.