LIVE


ТЕГ: БНХАУ-ын 800 гаруй иргэнийг удирдсан 4 хятад, нэг монгол иргэнийг саатуулсан

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын 500 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл гарсан. Эл асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдээлэл өглөө.


Тэрээр " Бидэнд энэ оны наймдугаар сараас хойш мэдээлэл авагдаж байсан. Эхний ээлжинд 80 хүн орж ирсэн, өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулсан хүн нь тодорхой байгаа.  Тэдгээр хятад иргэд 1,000-аад компьютер, 10,000-аад гар утасны сим ашиглаж байсан. Энэ бүхэн бүрэн хяналтад байгаа.  Хятад иргэдтэй холбоотой асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Энэ дээр манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа. 

Удирдаж,зохион байгуулж байгаа хүмүүсийг саатуулсан. Бусдыг нь байрлаж байсан таван зочид буудалд нь байлгаж байгаа. Хятадын талаас дөрөв, манай талаас нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа. Наймдугаар сараас хойш жуулчлалын визээр 20-30-аараа цуварч орж ирсэн. Тэдгээр иргэд жуулчлалын визээр орж ирсэн ч ажил хийж байсан. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.