Сонголт


ОХУ-ын лабораторид шинжлүүлсэн сайжруулсан түлш стандартын шаардлага хангажээ

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
ОХУ-ын Москва хот дахь Монголын элчин сайдын яамаар дамжуулан Санкт Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхээр явуулсан. Онцгой Байдлын Ерөнхий газарт 2019 оны 10.25-ны өдөр сайжруулсан шахмал түлшний шинжилгээний хариуг битүүмжлэн ирүүллээ.

Тус лаборатори нь шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс, химийн найрлага зэрэг үзүүлэлтүүдийг шинжилжээ. Техникийн шинжилгээний дүнгээр чийглэг 10-аас доош байх ёстой бөгөөд 2,4 хувь, үнслэг нь 29-иас ихгүй байх ёстойгоос 22.2, дэгдэмхий байдал 22 хувиас ихгүй байх бөгөөд 19,6 хувь, хүхэр 1 хувиас доош байх бөгөөд 0,89 хувь, илчлэг 4200 kkал-аас багагүй байх ёстойгоос 6374 байна. Мөн нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэмжихэд чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс болохыг илтгэж байна. Ийм үзүүлэлттэй нүүрсийг ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох юм. Химийн найрлагыг хэмжихэд цахиурын исэл /кварц/, хөнгөн цагааны оксид,төмрийн /III/ оксид, кальцийн оксид, магнийн оксид, натрийн оксид, калийн оксид, титаны оксид, Фосфорын оксид, манганийн оксид, хүхрийн оксид зэрэг газрын гадаргад /шавар, шохой зэрэг/ оршин байдаг элементүүд бүрдүүлж байгааг тодорхойлжээ. Иймд ОХУ-ын лабораторид хийлгэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь "Сайжруулсан хатуу түлш 5679:2019" стандартын шаардлага хангаж байгааг илтгэлээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын 3 лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүнг бататгажээ. Сайжруулсан түлшийг шинжлүүлэхээр Япон, Хятад, Солонгос улсуудад дээж явуулсан бөгөөд шинжилгээний хариу ирээгүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.