Зураг & Видео


Реппер Ники Минажийн талаар сонирхолтой баримтууд

1 сар TIMES.MN


1. Ники Минажийн жинхэнэ нэр нь Onika Tanya Maraj. Тэрээр 1982 оны 12 сарын 8-нд Тринидад төрсөн. Түүний бага нас төдийлөн аз жаргалтай байгаагүй. Аав нь хар тамхи хэрэглэдэг, архи уудаг байж. Харин ээж нь маш олон ажил зэрэг хийдэг байсан бөгөөд сүмийн дуучин, нягтлан, валютын ченж байжээ.




2. Ах дүү хоёртой айлын дунд охин. Ар гэрийн тухгүй байдлаас үүдээд эмээтэйгээ өссөн.


3.  Репперийн каррьераа эхлүүлэхээс өмнө оффис менежер, борлуулагч гээд олон төрлийн ажил хийсэн ч “15 удаа халагдав” гэсэн тодорхойлолт бичүүлж байсан.




4. 2010 онд “Pink Friday нэртэй анхны цомгоо худалдаанд гаргасан. Энэ цагаас эхлэн түүний гаргасан дуу бүр хит болсон.



5. Өөрийн анхны цомгийн нэртэй сүрчиг гаргаж байсан. Мөн ягаан үстэй, хар бүсгүйн барби үйлдвэрлэгдэж эхэлсэн.

6. Нэг дор долоон  дуу нь “Billboard Hot 100 жагсаалтад багтсан анхны эмэгтэй уран бүтээлч болсон.

7. The New York Times сониноос түүнийг “Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй реппер” гэж зарласан

8.  Түүнд "American Music Awards"-ийн дөрвөн цом бий. Мөн "MTV Music Awards"-ийн шилдэгээр хоёр удаа тодорч, "Billboard Music Awards"-аас таван удаа шагнал хүртээд байгаа.



9. Түүний нүүрний хөдөлгөөн “од” болгосон гэж болно. Ники дуу дуулж байхдаа “мимик” үзүүлдэг нь содон хэрнээ хөгжилтэй байдаг аж.

10.   Реппер бүсгүй христийн шашинтай




Холбоотой мэдээлэл


Хаврын халгайн "ид шид"
Хаврын халгайн "ид шид"
16 цаг, 22 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.