Нийгэм


2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургууль хийв

1 сар TIMES.MN

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургуулилтын удирдамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Нийслэлийн Онцгой байдлын газраас хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг инженерийн хангамжийн байгууллагууд болон төвийн зургаан дүүргийн гэрэлтүүлгийн компаниудыг хамруулан өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага, сургуулилтыг аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл болон төвийн зургаан дүүргийн гэрэлтүүлгийн компаниуд хамрагдсан байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.