Нийгэм


Их хэмжээний түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Улаанбаатар хотод 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ. Энэ сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн “Алаг тогоо” уурхайгаас … УНН улсын дугаартай "Синотрак" маркийн ачааны машинаар түүхий нүүрс оруулж ирэх гэж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна. Тус тээврийн хэрэгслээр 40 тонн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг хууль бусаар үйлдсэн болох нь тогтоогджээ. Уг зөрчлүүдийг шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн тусгай зөвшөөрөлгүйгээр нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Тогтоол хэрэгжсэн өдрөөс энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгслээр 3206.06 тонн түүхий нүүрс нийслэлд орж ирэх гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлэн буцаасан байна. Хэрэв уг шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.