Нийгэм


10 сая төгрөгийн шагналын сантай “Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон болно

1 сар TIMES.MN

Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатоныг аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар инновацын төвд зохион байгуулах гэж байна.

“Ус ба уул уурхай” дата хакатонд оролцогч баг нь 4 - 6 хүний бүрэлдэхүүнтэй байх ба веб хөгжүүлэгч, график дизайнер, сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнууд, судлаачид, дата аналистууд, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн салбарын залуучууд оролцох боломжтой.

Хакатонд оролцогчид ерөнхий сэдвийн хүрээнд тодорхойлогдсон 10 асуудлын хүрээнд явагдах бөгөөд багууд тэдгээрээс нэг асуудлыг сонгон, 30 цагийн турш сэдвийн нээлттэй датаг судалж, боловсруулан, асуудлыг шийдэх санаа гарган өрсөлдөх юм. Мөн оролцогчдыг хакатоны хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, дэмжин ажиллах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/2327653784163603/




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.