Эдийн засаг


Б.Лхагвасүрэн: Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх албан ёсны хариуг Баасан гарагт зарлана

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо болж байгаа. Энэхүү хурлаар өчигдөр  Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах асуудлын эцсийн шийдвэрийг хараахан зарлаагүй байгаа юм. Албан ёсны хариу гараагүй байхад зарим албаны хүмүүс манай улсыг "Саарал жагсаалт"-д орсон гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. 

Харин өчигдөр энэ асуудлаар Монгол банк албан ёсны мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийж, "Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх албан ёсны хариуг Баасан гарагт зарлана. Ер нь Саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа зогсох биш, хамтран ажиллахад эрсдэл байна гэж үзнэ гэсэн үг. Өнөөдөр яригдаж буй саарал жагсаалтын эрсдэлийн шар гэрэл аль  2017  онд ассан. 40 зөвлөмжийн 20 нь биелдэггүй, үр дүнтэй байдлын шууд  хэрэгжилтийн 11 заалтын  9 нь хэрэгждэггүй гэсэн дүгнэлтийг 2017 онд бидэнд өгч байсан.  Харин өнөөдрийн хийсэн ажлынхаа хүрээнд Саарал жагсаалтад орохооргүй байна" гэсэн мэдээллийг өглөө. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.