Газар дээрээс нь


Ц.Гарамжав: НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN


МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал аравдугаар сарын 17-нд буюу маргааш  болох бөгөөд ерөнхийлөгчөө сонгох юм. Энэ удаагийн сонгуульд одоогийн УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд  гээд улстөрч эмэгтэйчүүд өрсөлдөх нь гэсэн мэдээлэл явж байна. Сошиэл орчинд нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийн нэр бүхий хэлэлцүүлэг, асуулга  үргэлжилж байна. Нэр дэвших магадлалтай хэмээгдэж буй УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас байр суурийг нь сонирхлоо.

- НАМЭХ-ны ээлжит хурал маргааш болох гэж байна. Ерөнхийлөгчийн сунгаанд таны нэр яригдаж байна?

- Манай намын дэргэдэх НАМЭХ-ны VII хурал маргааш болно. Улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа, сонгуульд ойртсон үед хурлаа хийж, ерөнхийлөгчөө сонгох гэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Тиймээс ихээхэн хэлэлцүүлэг, таамаг  өрнөж байх шиг байна. Миний хувьд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.