Нийгэм


Зарлал: Докторын сургалтад хамрагдах хөтөлбөр зарлагдлаа

5 өдөр, 6 цаг TIMES.MN

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах “Disaster Risk Reduction /DRR/ Leaders Capacity Development for the Sendai Framework Implementation” сэдэвт урт хугацааны докторын сургалтад хамрагдах алба хаагчийн материалыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний дотор ирүүлнэ үү?

Сургалтад 1 хүнийг хамруулах бөгөөд Монгол Улсын иргэн, эрүүл мэндийн шаардлага хангасан, өнгөрсөн 3 жилийн хугацаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ижил төстэй сургалтад хамрагдаагүй, англи хэлээр бүрэн ойлголцох чадвартай, компьютер дээр бүрэн ажиллах чадвар, мэдлэгтэй, бодлого боловсруулах түвшний алба хаагч байх.

Сургалтын танилцуулга, анкетыг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл,тусламжийн бодлогын хэлтсийн ажилтан Б.Амаржаргалтай холбогдон авна уу.

Холбогдох утас: 264694

Цахим хаяг: amarjargal_b@mof.gov.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.