Айшолпан охины тоглосон кино Оскарт өрсөлдөнө

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

13 настай бүргэдчин охин Айшолланы амьдралаас сэдэвлэсэн “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин охин” кино Олон улсын Хэмптонсын кино наадамд түрүүлжээ. Тус наадамд түрүүлснээр “Бүргэдчин охин” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвшихээр болсон талаар “NBC” телевиз мэдээлсэн байна.

Түүний зургийг анх Изралийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо дарж, сурвалжлага хийн "BBC" агентлагийн цахим хуудаснаа гаргаж байжээ. Удалгүй түүний талаар сурвалжлага болон зургийн цомог олны анхааралд хүрж,“The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн түүхтэй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.