Нийгэм


Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2019 оны спортын тэмцээн болно

1 сар TIMES.MN

Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор 2019 оны аварга шалгаруулах спортын тэмцээнийг энэ сарын 11-13-ны өдрүүдэд  ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир, техник спортын хороонд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, болон  бүсийн төвүүдийн  нийт 300 гаруй алба хаагч оролцох юм.

Алба хаагчид бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал, олс таталт, туухай өргөлт,  гар болон хөл бөмбөг, бокс гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.