Нийгэм


Өнгөрсөн шөнө 26 иргэн угаартаж, нэг иргэн амиа алдав

1 долоо хоног TIMES.MN

Аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас барсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж,нэг хүн нас барж, 26 иргэн хордсон байдалтай, зарим нь ухаангүй  эмнэлэгт хүргэгдэн иржээ.

Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт бага насны гурван хүүхэд, насанд хүрсэн гурван хүн угаарын хийд хордож Яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хүргэгдсэн байна. Хордсон иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа  аж.


Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.