Газар дээрээс нь


Д.Эрдэнэбат: Шахмал түлш иргэдийн хэрэглээнээс болсон гэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

АН-ын зөвлөл хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шахмал түлшний асуудлаар, түүхийн дурсгалт соёлын өвийн барилга байгууламжид халдаж байгаа, Ард нийтийн санал асуулгын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан цаашид АН-ын зөвлөл ямар байр суурь баримтлах уу гэдгээ тус зөвлөлтийн хурлаараа хэлэлцжээ. Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Энэ тухай Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн хэдэн хоногт шахмал түлшний хэрэглээнээс үүдэж нийтээрээ угаартах, хордох цаашлаад хүний амь нас хохирсон үйлдэл гарч байгаа тул шахмал түлшний хэрэглээ зохистой байгаа эсэхийг дахин шалгах, иргэд олноороо хордох аюул, бодит нөхцөл байдал үүссэнийг анхаарах шаардлагатай байна. Шахмал түлшний хэрэглээний асуудлаар шинжилгээний байгууллагууд дүгнэлтүүдээ гаргасан хэдий ч тэдгээр дүгнэлт нь бүрэн хангалттай эсэх нь мөн эргэлзээ дагуулж байна. Шахмал түлшний стандарт, найрлагын талаар олон нийтэд мэдээлэл хангалтгүй байгаа. Шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа иргэдийн хэрэглээнээс болсон гэж хэлэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй. Шахмал түлшнээс үнэргүй, өнгөгүй, маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй" гэв.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног [203.91.116.118]


ЭНэ нэг үхэр царайт бүх л зүйлийг улс төр болгодогоо болимоор юм. Буруу галлаад угаартсан байна,,,тэгээд яахав,,,Түүхий нүүрснээс татгалзсан түүхэн шийдвэрээсээ ухарах уу,,,АН-ынханы хүсэл бол энэ улс орон ухрах,буцах, ядуу байх явдал юм даа