LIVE


Ж.Батбаясгалан: Иргэдийн хордсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

 Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны  дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан  мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох зэрэг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх  зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэн бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөовөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн  дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө” гэв.

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны  дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан  мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа” гэлээ.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох зэрэг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх  зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэн бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөовөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн  дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө” гэв.

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.