“THE HU” хамтлагийн “Gereg” цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

“The Hu" хамтлагийн “Gereg" цомог энэ долоо хоногийн Billboard-ийг тэргүүлж эхэллээ. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж байгаа анхны тохиолдол юм. Тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA багтаж байгаа бөгөөд ийнхүү хэдэн долоо хоногийн турш billboard-ийг тэргүүлээд байсан BTS-ийг “The Hu" хамтлаг ардаа орхилоо.


Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм. Цомгийн нээлттэй зэрэгцэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлээд байгаа юм.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.