LIVE


Хоёр яамдын хамтарсан ‘’нээлттэй хаалганы өдөрлөг’’ боллоо

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

’Иргэн танд зөвлөе’’ сэдэвт батлан хамгаалахын яам, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамдын хамтарсан ‘’нээлттэй хаалганы өдөрлөг’’ өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар өдөрлөгийг нээж үг хэлэв.




 “Намрын ногоон өдрүүд-2019” шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолтоор уг нээлттэй хаалганы өдөр эхэлсэн юм. Асартай хэсгүүдэд нийт 15 нь албаны төлөөлөгчид иргэдэд ажлынхаа хэсгээс танилцуулан, үйлчилгээ үзүүлж байлаа. Үүнээс онцлон иргэд хамгийн ихээр сонирхож асаруудаар тодруулага хийв.


‘’ Цэргийн төв эмнэлэг’’ хоёрдугаар шатлалын үзлэг шинжилгээ хийж 5 минутын дотор хариуг нь гаргаж өгч байв




Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч хошууч С.Нэргүй: Цэргийн төв эмнэлгийн хээрийн хоёр дугаар шатлалын эмнэлгийг дэлгэн үзүүлж байна. Энэ эмнэлэг маань ямар зориулалттай вэ гэхээр олныг хамарсан гэмтэл ослын үед ашиглах хөдөлгөөнт эмнэлэг юм. Эмнэлэг дотор төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг, зөөврийн лаборатори, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тус бүр гурван ор, мэс заслын өрөө бас бий. Сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хөдөлгөөнт эмнэлэг юм.

Яг одоо бол хурдавчилсан шинжилгээгээр  ДОХ, В,С вирус, цусан дахь сахарын хэмжээг  тестээр үзэж  таван минутын дотор хариуг нь гаргаж өгч байна.  Эдгээр шинжилгээ маань үнэ төлбөргүй хийгдэж одоогийн байдлаар нийт 200 гаруй хүнийг үзэг шинжилгээнд хамрагдаад байна. Мөн бид биеийн жингийн индекс үзэж таргалалт, чихрийн шижингийн асуудалд нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгсөн.
 

‘’Үндэсний батлан хамгаалахын их сургууль’’- ЕБС-ийн сурагчид болон эцэг эхчүүдэд сургуулийнхаа талаарх мэдээлэл өгөв




Батлан хамгаалахын их сургуулийн, аюулгүй байдлын мэдээллийн баазын мэргэжилтэн Ж.Бямбасүрэн: Манай сургуулийг зорин ирдэг хүүхдүүд олон байдаг. Бусад сургуулиас сүүлийн хоёр жилдээ цэргийн мэргэжлээр мэргэшдэг гэдгээрээ онцлог. Жанжин штабаас коват тогтоосны дагуу элсэгчдээ авдаг болохоор голч дүн болон эрүүл мэндийн үзлэгээр тэнцүүлэн авдаг. Мөн манай сургуулийн онцлог нь цэргийн мэргэжил олгох сургалт явагддаг. Үүнд үндэслэн цэргийн алба хаасан гэх үнэмлэх олгодог. Энэ утгаараа хүүхдүүд маш их сонирхон орж ирдэг.

Энэ жилийн элсэгчид маань ч бас сайн байгаа 60 гаруй хувь байна. Үүнийг бага элсэлт гэж хэлэхгүй.

Өдөрлөгийн хүрээнд эцэг эхчүүд болон сурагчид маань бакалавраар яаж сурах вэ, цэргийн хүн яаж болох вэ гэсэн асуултуудыг ихээр ирүүлж байна. Энэ тал дээр бид танилцуулга, журмын дагуу зөвлөгөө мэдээллээ хүргэн ажиллаж байна.


‘’Зэвсэгт хүчний жанжин штаб’’- Өмнөд Судан улстай интернетээр шууд холбогдон энхийг сахиулах үйл ажиллагаанд алба хааж байгаа цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь шууд яриулав




Хошууч Г.Мөнхтүвшин: Монгол Улсын зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байгаа холбоо техник хэрэгслийн танилцуулга явагдаж байна. Мөн өмнөд Судан улстай интернетээр видеогоор шууд холбогдон ард иргэдийг үр хүүхэдтэй нь холбох үйл ажиллагаа явуулж байна. Афгани, Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч хийдэг цэргүүдийн ээж, аав нартай яриулах, холбож  өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар албан хаагч нартай холбогдсон 7 хүн байна. Энэ үйл ажиллагааны талаар мэдээлэл авч чадаагүйг улмаас эцэг эхчүүд хараахан хүрэлцэн ирж амжаагүй байх шиг байна.


‘’Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штаб’’ -2019 оны хоёр дугаар улирлын цэрэг татлага болон холбогдох асуудлаар иргэдэд заавар зөвлөгөө өглөө




Нийслэлийн цэргийн штаб-ын  ахлах офицер, хурандаа Т. Манхбаяр Батлан хамгаалах яамны нээлттэй өдөрлөгийн хүрээнд нийслэл дүүргийн цагдаагийн штабууд маань батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагаатай оролцож байна. Нийт есөн дүүргийн цэргийн штабууд маань иргэддээ төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж оролцож байна. Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, цэргийн мэдээллийн санд иргэдийг бүртгэж байна. Иргэдийн мэдээллийн сангаас иргэдэд холбоотой мэдээллийг гаргаж үйлчилж байна. Мөн одоо батлан хамгаалах үйл ажиллагаа хэрхэн иргэддээ хүрч байна вэ гэх талаар санал асуулгыг авч, үүнийгээ дараа дүнг нь нэгтгэж танилцуулах болно.

2019 оны хоёр дугаар ээлжний цэргийн жинхэнэ албаны татлага нийслэлийн хэмжээнд зохион байгууллага дахь гээд бэлтгэл ажил хангаж байна. Энэ жилийн цэрэг татлага 10-р сарын 18,19,20-ны өдрүүдэд  зохион байгуулагдана. Энэ өдрүүдэд бид бүхэн ганцхан цэргийн жинхэнэ алба татахаас гадна цэрэг татлагын байрандаа 18-25 насны иргэддээ эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулдаг байгаа. Залуучууд маань зөвхөн цэрэг татлага гэхээр цэрэгт татаад явчихна гэж буруу юм.

Цэргийн алба нь Монгол Улсын үндсэн хууль дээр заасанчлан иргэн эх орноо хамгаалж хуулийн дагуу цэргийн алба хаана гэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, үүргийг биелүүлэх олон янзын хэлбэр хуульд бий. Үүнд хугацаат цэргийн алба буюу нэг жилийн хугацаатай цэргийн алба хаах, дүйцүүлэх алба/мөнгөн дүгээр дүйцүүлэх/, цэргийн гэрээт алба эдгээр хэлбэрээр үүргээ биелүүлэх боломжтой.

Өнөөдөр бид  иргэдийн хамгийн түрүүнд мэдээлэл авахыг хүсдэг хугацаат цэргийн албанд татагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ, цэргийн тоо бүртгэлд бүрдүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх, иргэний үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ. Хариуцлага хүлээлгэхдээ ямар хариуцлага хүлээлгэдэг вэ гэдэг тухай мэдээлэл өгч, цэргийн штабын үйл ажиллагаа өдөр тутмын ажлыг сурталчилж байна.




’’ Монгол цэргийн музей’’- Монгол цэргийн музейн сонирхолтой үзвэрүүд дэлгэгдсэн байсан нь өдөрлөгт ирсэн иргэд болон хүүхдүүдэд тун сонирхолтой байлаа.

 

 Б.Уянга




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.