Спорт


Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна

4 долоо хоног TIMES.MN

Азийн 16 хүртэлх насны АШТ-ний  урьдчилсан шатны тэмцээн энэ БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ 9-р сарын 14-ний өдрөөс 22-ны өдрүүдэд болж байна.

 

 

Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд”  баг Малайз улсад 8-р сарын 31-ээс 09-р сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан.

 

Манай Өсвөрийн шигшээ баг энэ 9 дүгээр сарын 14-ний өдөр Макаогийн багтай тоглож 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхлэв. Харин 9 дүгээр сарын 16-ны өдөр Австралийн хүчтэй багтай тоглож 2:1 харьцаагаар, 9 дүээр сарын 18-ны өдөр талбайн эзэн Вьетнамын багт 7:0 харьцаатай хожигдол хүлээв. Одоо 9 дүгээр сарын 22-ны өдөр Зүүн Тиморын багтай  тоглоно.

 

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны төлөөлөл болон Ханой хотод суралцаж буй оюутнууд “Залуу чононууд” багаа урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад уухайлан дэмжиж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.