Нийгэм


ҮУПК-д яг юу болоод байна?

4 долоо хоног TIMES.MN

Ийм л багш нар Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийг бужигнуулж байна. Тэд Ерөнхий сайд, ЗГХЭГ, ХЭҮК, ХНХЯ, ЦАГДАА, ШҮҮХЭД сургуулийнхаа захирлыг ажлаас нь халуулах санаатай гүтгэлгийг нийт хамт олны нэрийг барьж одоо ажиллаж байгаа 3, ажлаас халагдсан 3 багш, 11 удаа өргөдөл гомдол гаргажээ. Тэдний гаргасан өргөдөл гомдлын дагуу ажлын хэсэг гарч, тус сургуулийн захирлын буруутай, үгүйг шалгаж Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн захирал буруугүй гэх дүгнэлтийг гаргаж байжээ. Одоо ч захиалгаар шалгуулж л байгаа шалгалтын ажлын хэсгийг захиралд алдаа гаргаж ирэхгүй бол өлсгөлөн зарлана гэж айлгаж тулгадаг сургуулийнхаа удирдлага хэн, ямар хүн байхыг захиалдаг санаандаа таарахгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр харлуулах, гүтгэлэг хийх болжээ. Үүнийг нь шүүхэд нэр төрд халдсан гэх үндэслэлээр гомдол гаргаад өгсөн байна.


Тэд үнэнд гүйцэгдээд эхлэхээр Ерөнхий сайдад мессеж бичиж, Ерөнхий сайдаас захиралд арга хэмжээ авахыг шаардаж худлаа мэдээлэл өгч багш хүнд баймгүй ааш гаргасан байна. Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн захирал ажилдаа хариуцлагагүй хандсан багш нартай хариуцлага тооцож, худлаа ярьдаг, хариуцлага алдаж суралцагсдын боловсролын бичиг баримт үнэт цаасыг хулгайд алдаж дүн засдаг, гүтгэдэг. Хамт олондоо хүдэтгэлгүй хандаж нийт хамт олноо бөгс долоогчоор нь доромжилдог. ҮЭ-ийн хорооны тамгаа жирэмсний амралтаараа аваад 3 жил алга болдог, оюутан суралцагсдыг хэлж болохгүй муухай үгээр доромжилж, дуртай цагтаа хичээл орно гэж дураараа авирлаж хичээлийн хуваарь өөрчлүүлж жирэмсний амралтаа авахдаа 2 р улирлын хичээлийг 1-р улиралд орж цалингаа авч амардаг, дураараа аашилдаг багш нарт шаардлага тавьж, өмнөх хэд хэдэн захирлуудаа хөөж явуулж байсан уламжлалтай дархлагдсан багш нартай, багшийн ёс зүй сахилга хариуцлага сахиулан ажилласны шагналд, тэр буруугүй буруутан болон хувирчээ.


Хүслийг нь биелүүлээгүй зургаан багшийн үнэн бодит түүхийг уншигч та бүхэнд нэмэр хачиргүйгээр хүргэхэд ийм буюу дээрх зүйлүүд бүгд баримттай байдаг юм байна. Үнэн бодит байдлыг уншигчиддаа дэлгэхээр сургуулийн захиргаанд баримтыг авах хүсэлт тавьлаа. Сургууль энэ хичээлийн жилд 98 хувьтай элсэлт авч улсдаа тэргүүлж, хичээлийн байр сургалтын үйл ажиллагаа эмх цэгцтэй л харагдах юм захирал ажлаа хийж чадахгүй бол өөр л баймаар санагдаж хэд хэдэн багштай уулзахад өөдлөх айл үүднээсээ захирал зарчимч, хүнлэг аж ахуйг сайн авч явдаг ямар сургууль байсныг өнөөдөр ямар болголоо хүний хийснийг харлуулж болохгүй гэж харамсаж байна. Ямартай ч сахилгагүй багш нарын баримтыг олж авахаар шийдлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 6 өдөр []


Yu bolob uu