Нийгэм


Зөрчилтэй дэн буудлуудын тусгай зөвшөөрлийг цуцална

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Өнөөдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зөвлөлийн хурлаар зочид буудлуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ.

Шалгалтад хамрагдсан 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж, ахуй нэгжээс нийт 393 зөрчил илэрч, 28,6 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан байна.

Буудлуудын ажилчдын 49 буюу тал хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, маш их хэмжээний гэдэсний халдвар, савханцар, нян бактер илэрсэн, ахуйн цагаан хэрэглэлээ угааж, ариутгадаггүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг, зориулалтын бус байшин, барилгатай гэх мэт ноцтой зөрчлүүд ихээр илэрчээ.

Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын зөвлөлийн хурлаар шалгалтад хамрагдсан 39 дэн буудлаас их болон дунд зөрчилтэй 34 дэн буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлэхээр болов. Мөн ажилчид нь шинжилгээнд хамрагдаагүй зочид буудлуудын нэр, хаягийг ил болгож, иргэдэд анхааруулах үүрэг өглөө.

Үүнээс гадна зочид буудал болон дэн буудлын хажууд, зориулалтын бус өрөөнд ариун цэврийн шаардлага хангаагүй гоо сайхны газруудыг гаргах шаардлагыг холбогдох газарт хүргүүлэхээр боллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног []


Сайн байна мэргэжлийн хяналтын байгууллага одоо л ажлаа хийж эхлэх нь дээ амжилт хүсье одоо сургуулийн хүүхдийн хоол хэрхэн бэлтгэж байгааг шалгаж журамлах хэрэгтэй