Нийгэм


Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд нэвтрүүлэх, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг GIZ байгууллагын төслийн нэгж, Жендэрийн Үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Долгор, шинжээч Ш.Солонго нар гүйцэтгэжээ. Эдгээр судалгааны дүнд суурилсан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг нийслэл, дүүргүүд дээр байгуулсан ажлын хэсгүүд оролцоонд суурилсан аргачлалаар боловсрууллаа. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас НЗДТГ-т албан ёсоор нийслэл болон хоёр дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа жендэрийн дэд хорооны даргын хувьд СХД, БЗД-ийн дүүргүүдийн дэд хөтөлбөрийн төслийг Засаг даргын орлогч нарт нь гардуулж өгөв.

Нийслэлийн дэд хөтөлбөрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, НИТХ-ын чуулганаар 2019 онд багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөж холбогдох хүмүүст чиглэл өглөө. Тус хөтөлбөрүүд батлагдсанаар нийслэлийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, орон нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш  хүртэх боломж нэмэгдэх юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.