Нийгэм


Тэтгэврийн зээлийн хугацааг бүх банк 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах чиглэл өгчээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног [103.11.195.2]


Зөв. Хүүхдүүд нь 3 жилээр аав ээжийнхээ тэтгэврийн зээл авахуулчина. Хэдэн хөгшчүүл өлмөн зэлмэн өдөр хоног өнгөрөөх юм.