Улс төр


Ерөнхийлөгч Францад хийх айлчлалаа цуцаллаа

4 жил TIMES.MN

    Өнөөдөр Франц улсыг зорих гэж байсан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн шөнө Парис хотноо болсон алан хядах цуврал ажиллагааны улмаас Франц улсад хийх айлчлалаа цуцаллаа. Арваннэгдүгээр сарын 13-ний Баасан гаригаас 14-ний Бямба гаригт шилжих шөнө Парисийн хэд хэдэн газар галт зэвсгээр хүмүүс рүү буудсаны улмаас 140 гаруй хүн үрэгдсэн талаар мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Парист онц байдал зарлаад байгаа бөгөөд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ Ням гаригт Туркт болох “Их-20”-ийн уулзалтад оролцохоо мөн цуцалсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийх айлчлал ирэх Даваа гаригт эхлэх байсан бөгөөд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийх байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.