Улс төр


Засгийн газар хуралдаж байна

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ. Үүнд  цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах заалтыг оруулсан байна.

Мөн бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тодруулбал,  нөхөн сэргээх болон хууль, журам зөрчсөн бичил уурхайнуудыг цуцлах, хууль бусаар олборлолт хийж байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж ахуй нэгжид эрүү үүсгэх гэх мэт хариуцлагын асуудлыг орон нутаг, төрийн бүх шатанд чандлан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.