Нийгэм


Хувийн сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэн хар тамхи хэрэглэжээ

1 сар TIMES.MN

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь 2019 оны 08 дугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол улсад иржээ. Уг иргэн нь НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг 6 гр хар тамхины төрлийн бэлдмэл биедээ хадгалж яваад  2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 06 цаг 45 минутад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын гүйцэтгэх ажиллагааны явцад БЗД-ын 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчлагдсан байна.

 

Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.