Энтертаймент


Заан 11 цагийн турш тэмцсээр нялх тугалаа аварч чаджээ

1 сар TIMES.MN

Эхийн хайр нь амьтны аймагт хүчтэй байдаг. 11 цагийн турш заан тугалаа худагнаас гаргах гэж оролдсон үйлдэл Энэтхэгт болсон аж.




Жижигхэн тугал худагт унасан тул эх заан яаран очиж эхлээд хошуугаараа дараа нь хөлөөрөө чирч татаж оролдож эхэлсэн байна. Харамсалтай нь энэ үйлдлүүд байдлыг улам дордуулж, хөрс худаг руу унаж устай холилдож, шороо болж хувиран шигдсээр байжээ.




Эх заан шаргуу хөдөлмөрөө үргэлжлүүлсээр даруй олон цаг өнгөрөхөд ойр орчмын тосгонуудаас тариачид аврах ажилд ирж нялх тугалыг татаж авахад нь тусалсан байна. Худагны дээд хэсгийн хөрсийг цэвэрлэснээр тэд хөрсний түвшинг бууруулж, зааны тугалыг газрын гадаргуу дээр татаж гаргажээ.




СайханУул.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.