Спорт


Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хэвтээ шахалтын тэмцээн энэ 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тус  тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 255 кг  жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Мөн тэрээр аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.