Аналитик


Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Ерөнхий сайдын сануулгыг үл тоосон уу

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх уул уурхайн салбарыг тойрсон асуудалд анхааралтай байж, хариуцлагатай хандахыг салбарын болон орон нутгийн удирдлагуудад сануулсан. Учир нь төрийн өмнөө үүрэг хүлээсэн хүмүүс шаардлагатай үед хуулийн дагуу шийдвэр гаргаснаар байгаль дэлхийгээ хамгаалахаас гадна уул уурхайн салбарын хөгжил зөв голдиролдоо орно хэмээн тэрбээр үзэж буй. Гэтэл Ерөнхий сайдын сануулгыг үл тоосон үйлдэл Дархан-Уул аймагт өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө.




Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20-р тогтоолоор “АЛТ 2” үндэсний хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах, алтны үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг өсгөх зорилготой ажиллах боломж олгосон. Уг тогтоолоос гадна Монгол Улсын 2017 оны 151 –р тогтоол “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хүрээнд Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын эрх үүргийг тодотгохдоо “Аймаг, нийслэлийн Засаг даргын Бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан хүргүүлэх” тухай заасан байдаг.




Энэ дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-аар “2019 онд Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авах газрын тухай” хэлэлцэн тус аймгийн Шарын гол болон Хонгор сумын найман байршилд бичил уурхай эрхлэх шийдвэр гаргасан аж. Тодруулбал,


Шарын гол сумын Зэвсгийн агуулахын хойд талд

·         Дархан хайрханы өсөх үр ЗБН - 5 га, /давхцсан-ухсан/

·         Батхишиг арвижих ЗБН – 4.55 га  /давхцсан-ухсан/

·         Өрнөх өсөх дэвжих ЗБН - 4.86 га  /ухаж байгаа/

·         Дархан хайрханы хөндий ЗБН -  2.32 га /ухахаар зэхэж байгаа/

·         Хайрхан алтан буудай ЗБН – 5 га  /ухсан/

Шарын гол сумын Хавчууд

·         Шарын голын ах дүүс ЗБН - 1.91 га /ухахаар зэхэж байгаа/

Хонгор сумын Хуурай аманд

·         “Шарын гол Дэлгэрэх хайрхан ЗБН” 4.91 га /ухсан-дахин ухахаар зэхэж байгаа/

·         “Тэмүүлэн үржих ЗБН” 4.93 га /талыг нь ухсан/

Улмаар дээрх газруудад бичил уурхай эрхлэх хүсэлтийг нөхөрлөл байгуулсан иргэд тухайн сумын Засаг даргадаа уламжилсан хүсэлтийн дагуу Ашигт малтмал газрын тосны газарт “Цэг солбицол бүхий газрыг хайгуулын болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбай, бусад хууль тогтоомжинд заасан хамгаалалтын бүсэд давхцалтай эсэхийг тодруулж, лавлагаа авах хүсэлт илгээсэн аж.



Ашигт малтмал, газрын тосны газраас “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авахад дээрх газруудад Кадастрын хэлтсийн зурагзүйн мэдээллийн сангаас шүүж, Давхцалын шалгалт хийж, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбай болон хориглосон хязгаарласан талбайтай давхцалгүй гэдэг албан бичгийг эргүүлэн өгсөн байна. Энэ дагуу Шарын гол болон Хонгор сумын ИТХ хуралдаж, “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авах” асуудлыг хэлэлцэн зөвшилцөж ашиглах боломжтой гэж үзжээ. Тиймээс АМГТГ-т “Бичил уурхай байгуулж болох” эсэх дүгнэлт гаргуулах хүсэлт илгээсэн  байна. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас уг хүсэлтийн хариуг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат –д илгээсэн аж.




Уг дүгнэлтэд өгүүлснээр “ Давхцал шалгах, дүгнэлт гаргуулахыг хүссэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-10/239 дугаартай албан бичгийг хүлээн авч танилцлаа. Шарын гол сумын Хавчуу нэртэй 3.62 гектар талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газартай давхцаагүй байна. Бичил уурхайн талбайн дүгнэлт гаргуулахдаа Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд заасаншат дараалсан арга хэмжээг авах шаардлагатай” хэмээн онцолсон аж.




Засаг дарга С.Насанбат АМГТГ-ийн дүгнэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн ИТХ хуралд “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусай хэрэгцээнд авах” асуудлыг оруулсан байна. 2019 оны 7 сарын 3нд болсон Аймгийн ИТХ-ийн хурлаар энэхүү Бичил уурхайн асуудлыг  оруулахад нь ИТХ-ын гишүүд  “Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Гэтэл удалгүй Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхай эрхлэх албан ёсны зөвшөөрөл гараагүй байхад үйл ажиллагаа явж байгаа талаарх мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Зэвсэгийн агуулахын хойд хэсэгт очиход уул уурхайн олборлолт хийгдэж байсан юм.




Дээрх найман байршлын тавд нь буюу Шарын гол сумын нутагт техник хэрэгсэл ашиглан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа өнөөдөр ч хийгдсээр байна. Хуулийн дагуу бичил уурхай эрхлэх албан ёсны зөвшөөрөл нь гараагүй байхад дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоох ёстой Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа, Дархан-Уул сумын Засаг дарга С.Насанбат нар таг чиг суусаар. Тэднийг хуулиа умартан нүдэн балай, чихэн дүлий суух хооронд байгаль дэлхий минь сүйдэж, хохирол нь улам бүр нэмэгдсээр л байна. Ямартай ч, орон нутгийн иргэдийн зүгээс энэхүү асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах юм байна.Гэвч байгалийг нөхөн сэргээх бус нэмж сүйтгэсэн энэхүү үйлдийг хэн, хэзээ, хэрхэн зогсоох вэ...






Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 өдөр, 18 цаг []


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, เว็บไซต์: www.drpradhanurologist.com 91424323800802


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


arai l yumaa