Шар


Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэрийн хамтаар Далай ламд бараалхжээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Манай урлагийнхнаас хамгийн их сүсэг бишрэлтэй уран бүтээлчдийн нэг нь дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрээр хэд хоногийн өмнө  Наро Банчин гэгээнтний хамтаар далай ламд бараалхаж холыг зорих гэж байгаагаа дуулгаж байсан юи. Тэгвэл тэр санасандаа хүрч далай ламд бараалхасан талаараа ийн өгүүлжээ.

"Далай ламын сүсэгтэн олонтойгоо уулзах тэр торгон мөч дэндүү ихээр хайр төрөм. Түүнийг хүрээлэн буй тоолж баршгүй бурхан багшийн шавь нар МЭГЗЭМ хэмээх тарнийг хотол даяараа аялан уншиж ерөөж угтах юм. Орон орноос ирсэн буддистүүдийг номын ерөөлд даган баясах хуралд суухын өмнө яг л хил гаалиар шалган нэвтрүүлдэг шиг нэгд нэгэнгүй шалгаж буу барьсан Энэтхэг цэргүүд,Түвдийн бие хамгаалагчид болон дагалдан явах хутагт хувилгаадууд нь түшиж хүрээлсэн байх юм.

Түүний гэгээн дүр 80 хэлтийсэн гэж хэлхээргүй,арьс нь булбарай зөөлөн,ухааны цараа хэдийн төгс гэгээрэлд гүн нэвтэрсэн байгаа нь тэр олон мянган сүсэгтэн олны хайр ивээл,сүсэг биширлээр батлагдана. Бидний Монголчууд хөх хадаг яндраараа сүсэгтэн олноос тод ялгаран харагдаж,аргагүй хөх толботныг таньж хүндэтгэн ирж хайр ивээлээ хүртээдэг нь үнэнхүү ерөөлтэй. Гурван өдөр даган баясах хоёр дахь өдрийнхөө хурлын өмнө Т.Дэлгэрмөрөн миний бие Монголын бурхан шашинтныхаа төлөө урлан бүтээсэн "Этүгэн" цомгоо өргөн барьлаа. Үргэлжлэл...https://paparatsi.mn/p0i




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Heden zuunii tursh baidgaa barij gyisen munharsan mankuur zombi mongolchuud duhaa tsoortol morgoson ch guilgachin heveer. mongol mankuuruud yar tembyy, boos huursandaa barigdaj delhiin hogjliin adag bolson tyvdyydiin baas sheesen deer zodoldono. mankuur zombi mongolchuud tyvdyydiin huvid hezee ch hynii aimagt bagtaagyi. ene tyvd huvalz saihan tavilantai hyn. ard tymneesee urvaj amia bodood enethegt zugtaasan. mongol, tyvd balba gesen mankuur booluudaar ynegyi tejeelgene. hyatadiig dotroos ni tyvdeer damjuulj zadlah baruunii tejeever golog bolson uchraas tednees demjleg avchihna. odoo ene ovgon oroh gazargyi oochih ayagagyi bolood byh ornii horigt orloo doo


Зочин    1 долоо хоног, 6 өдөр [103.50.206.40]


МАНТУУ ЦАРАЙЛСАН .. ХЭН БЭ