Аналитик


34.7 их наяд төгрөгийн орлого ил болж, технологийн дэвшлийг харуулсан өдрүүд

3 жил, 8 сар TIMES.MN
   TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна.Өнгөрөгч өдрүүд спортын хүрээнд үйл явдлаар дүүрэн өдрүүд боллоо. Залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумъяа эх орондоо ирж “Спортын тэргүүний тамирчин” цол тэмдгээр шагнуулж, Шатрын улсын аваргууд тодорлоо. Өнгөрсөн өдрүүдэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр иргэдийн анхаарал төвд хэвээр байна. Тэгвэл БХБ яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл хүргэлээ. Мөн эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн хүрээнд 34.7 их начд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон талаар Сангийн яамны сайд Б.Болор дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Ингээд зарим онцлох үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе

 

 Нийгэм: И.Пүрэвцогт өршөөлөөр суллагдлаа


  Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байсан И.Пүрэвцогт өршөөлийн хуулиар суллагджээ. Тэрбээр, даргаар ажиллаж байхдаа хугацаандаа нягтлан бодогч Б.Сарантуяатай бүлэглэн ажилчдынхаа цалингаас 200 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдан яллагдсан юм.

Түүний үйлдсэн хэрэг өршөөлийн хуульд хамрагдахаар хуульчлагдсан учир суллагдсан байна. Гэхдээ өршөөлд хамрагдсан ч хохирлоо нөхөн төлөх ёстой аж.

 

Нийгэм: Хөдөлгөөнд оролцож байсан машин шатжээ


  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд зам дээр хөдөлгөөнд оролцож явсан машин өчигдөр шатжээ. “Тоёота Спасио” автомашиныг Ө /эмэгтэй, 45 настай/ жолоодож явсан байна.

Автомашины урд хэсэгт гал гарч, мотор болон бусад эд анги шатаж байсныг дуудлагын дагуу Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ирж унтраасан байна. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. 


Нийгэм: Шинжлэн ухаан- Үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлнэ


    Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи хамтран “Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцож, “Инновацийг дэмжих нь”, “”Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зарим боломж”, “Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжил”, “Хөрөнгө оруулалт босгосон туршлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон юм. Дэлгэрэнгүйг... эндээс уншина уу.

 

Эдийн засаг: Түрээсийн орон сууцаа өөрийн болгон өмчлөх боломжтой

  

   Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-01-12-нд баталсан. 


Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? үргэлжлэлийг эндээс харна уу.

 

Нийгэм: Сангийн яамны газрын дарга Х.Пүрэвсүрэн хэний мөнгөөр казинодов


    Сангийн яамны газрын дарга Х.Пүрэвсүрэн казинодож байгаа бичлэг олон нийтэд ил боллоо. Нэг удаа тоглохдоо чамгүй их мөнгөөр  тоглож байгаа энэ эрхэм хаанаас ийм их мөнгөтэй болсныг эрх биш АТГ-ынхан шалгах биз.  


Ер нь Сангийн яаманд олон жил ажилласан, өмнө нь Төрийн сангийн газрын даргын албыг хашиж явсан тэрээр бизнес хийгээд ийм их мөнгөөр тоглох хэмжээнд хүрсэн эсэхийг шалгахад илүүдэхгүй.


Гоё Монгол: Монголын анхны өвлийн олимпийн аварга эх орондоо ирлээ


  Норвегийн Лиллехаммер хотноо энэ сарын 12-21-ний өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан билээ.

Энэ уралдаанд гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцсон бөгөөд багийн төрлөөр Б.Сумьяа алтан медаль авч Монгол улсын спортын түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичүүлсэн билээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцож, эх орондоо өвлийн олимпийн анхны алтан медалийг авчирсан нь энэ. 

Эдийн засаг: 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон

 

  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлөөд байна.

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварынтайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. (давхардсан тоогоор)

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрсөн гэж Сангийн сайд мэдээллээ. Дэлгэрэнгүйг... эндээс уншина уу.

Технологи: Эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж зохоин бүтээлээ

   Монголын эрдэмтэд, инженерүүд нийлж эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж зохион бүтээжээ. Тодруулбал, “Органик энержи” группийнхэн, “Ногоон хот” ассиоцийнхантай хамтран утаатай тэмцэх, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах зорилгоор эрчим хүчийг өсгөх төхөөрөмж зохион бүтээхээр уйгагүй ажилласны хүчинд зорьсондоо хүрлээ. Монгол инженерүүдийн ур ухаанаар анх удаа ийм  технологийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг олгож байна.  3 квт цахилгааныг 7 дахин өсгөж, 20 квт цахилгаан үйлдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээрээ зардлыг асар ихээр хэмнэж, нийслэлчүүдийн толгойны өвчин болоод буй утааны  асуудлыг шийдэх бололцоо бүрдэж байна. Үргэлжлэлийг эндээс уншина уу.

Л.Ариунцэцэг

 

 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.