Б.Жамбалбаярням дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

1 жил, 4 сар TIMES.MN

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао-д зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 23-25 хооронд боллоо. Тус тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин 2 өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) аварга боллоо.

Б.Жамбалбаярням дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын оюун ухааны академи, "Denk Pharma Mongolia" компанийн тамирчин, ОУ-ын Их мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт Их мастер Б.Лхагвадорж шалгарлаа. Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт шалгарчээ. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт орлоо. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбаярням "Images" төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртлээ.




Холбоотой мэдээлэл