Спорт


Хүүхдийн мөнгөний 970,000 гүйлгээг 5 минутад дамжуулав

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Монголбанкнаас банк хоорондын бага дүнтэй гүйлгээнд ACH+ буюу Автомат клиринг хаус системийг нэвтрүүлсэн. Уг системийг нэвтрүүлснээр ижил төрлийн зориулалт бүхий олон гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн гүйлгээ үүсгэх, дансны нэгдсэн санг ашиглан гүйлгээ үүсгэх замаар харилцагчийн нэр, данс зөрөх эрсдэлийг бууруулсан зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшлүүд гараад байна.

Тэгвэл АСН+ системийг нэвтрүүлснээр Монголбанкны зүгээс хүүхдийн мөнгөний 970 мянга гаруй гүйлгээг ердөө 5 минутын дотор дамжуулаад байна. Өмнө нь уг гүйлгээг хийхийн тулд ажлын 3 хоног шаарддаг байсан бол шинэ системийн тусламжтайгаар гүйлгээг ийнхүү богино хугацаанд дамжууллаа.  Түүнчлэн НӨАТ-ын сугалааны 4400 гүйлгээг 1 минутад боловсруулж, дамжуулаад байна.

Цаашид дээрхтэй ижилт төрөл, зориулалт бүхий гүйлгээг багцлан богино хугацаанд дамжуулах боломжтой болж байна.

Монголбанкнаас АХБ-тай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд цаашид тус төслийн хүрээнд олон шинэлэг ажлууд хийгдэхээр хүлээгдэж байгаа аж. Тухайлбал, ойрын хугацаанд төгрөгийн Т картыг шинэчлэн чип/зайнаас унших технолгид шилжүүлэх, картын гүйлгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах замаар иргэд картын мэдээллээ ашиглан гар утсаараа төлбөр төлөх боломжтой болгох, банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх зэрэг олон ажлыг хийх юм байна.  

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.