Нийгэм


Байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1342 хүүхэд хамрагдана

1 сар TIMES.MN

Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу 13 байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн 42 бүлгийн 1342 хүүхэд хамрагдаж байна.

Энэ наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд нийслэлд "Сургалтын хөтөлбөрийг дэмжих арга зүй" сургалтад 7 дүүргийн 29 байршилд 421 танхимд 16825 багш, удирдах ажилтнуудыг хамруулах бэлтгэл ажлыг хангажээ.

"Сургууль автобус төсөл"-ийн дагуу сургуулийн автобуснуудыг Сонгинохайрхан дүүргийн 124, Налайх дүүргийн 103, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулиуд хүлээн авчээ. Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба хамтран Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих, оношилгоог наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд хийнэ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Нийслэлд энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр 6280 хүүхдийн хүчин чадал бүхий 14 сургууль, 4635 хүүхдийн хүчин чадал бүхий 29 цэцэрлэг ашиглалтад орно. 2019 онд 137 сургуульд 1,7 тэрбум төгрөг, 231 цэцэрлэгт 762,2 сая төгрөгийн урсгал засварын ажил хийгдэж энэ сарын 15-н гэхэд бүрэн дууссан гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.