Нийгэм


Хүүхдийн байгууллагын дарга И.Нарантуяад сахилгын шийтгэл оногдуулжээ

4 жил, 3 сар TIMES.MN
АТГ-аас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад сахилгын шийтгэл оногдуулжээ. Түүний албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулсан байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгджээ. Мөн тус газрын дарга И.Нарантуяа нь удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал олгосон байна.

Хүүхдийн төлөө газрын даргын гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 575 төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 545 183 төгрөг, 2015 онд 398 781 төгрөгийг үүрэн холбооны компанид шилжүүлсэн нь Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”-д заасан хэмжээнээс хэтрүүлсэн, мөн албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх эрхгүй албан хаагчийн утасны төлбөрийг төлсөн зэрэг зөрчил гаргажээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.