Энтертаймент


Живсэн "Титаник" хөлөг дээрхи дурлалт хосын эмгэнэлт үнэн түүх

1 сар TIMES.MN

Энэ хайрлам түүхийн эзэд бол эхнэр нөхөр Исидор Штраус ба Ида Штраус нар байлаа.1997 онд хийсэн алдарт найруулагч Жеймс Камеруны "Титаник" кинонд усаар дүүрч живж буй зорчигчийн кабинд бие биеэ энхрийлэн тайвшруулж, нөхөр нь эхнэрээ аврах завинд суухыг ятгаж байгаа өндөр настай хосууд гардаг хэсэг хальтхан гараад өнгөрдөг нь Штраусын гэр бүлийг харуулсан дүрслэл юм. 
4- р сарын 15-ны шөнө дунд 00 цаг 30 минутад хөлгийн тавцан хагас усаар дүүрсэн үед л аврах ажиллагаа эхэлж эхний аврагч завинуудыг далайд буулгаж эхэлсэн байдаг. 


Дараа нь завь бүгдэд хүрэлцэхгүй гэдгийг дөнгөж ухаарч, зөвхөн 1-р зэргээр хүүхэдтэйгээ зорчин явагсдыг суулгахаар болжээ. Аврах ажиллагааг хариуцаж байсан офицер 1-р зэрэглэлд зорчиж байсан хижээл насны Штраусын гэр бүлд завинд суухыг санал болгожээ.

(Энэ хүн Германд төрсөн Немц үндэстэн.
1845 оны 2-р сарын 6-нд төрсөн.
1912 оны 4-р сарын 15 д өөрийн гэргийн хамт нас барсан. Герман Америкийн хувь оруулсан томоохон их дэлгүүрүүдийн удирдах албанд байсан ба Macy хамтарсан компанийн Америк талын бие төлөөлөгч, Америкийн танхимын гишүүн байсан).

Гэвч 67 настай саятан эр энэ саналыг хүлээн авах нь боломжгүй гэж үзсэн байна. Хагас цагийн дараа хөлөг тэхий дундаа хүртэл далайд живэн орсон бөгөөд тавцан дээрхи хүмүүсийн айдас, үймээн сандрал дээд цэгтээ хүрэх үед Исидор эхнэрээ нэг завинд арай гэж суулгаж чадсан боловч Ида эр нөхөр нь хэрхэн сүүлчийн удаагаа хагацах мэт гараа даллан түнэр харанхуйд уусан шингэхийг хараад тэссэнгүй завийг буулгахаа түр азнахыг гуйгаад үсрэн бууж нөхөрлүүгээ яаран очжээ.


Нөхөр нь эхнэрээ завинд суулгах гэж дахин оролдсон боловч эхнэр нь түүнийг живж байгаа хөлөгт орхихыг хүссэнгүй. Шийдэмгийгээр "Би нөхрөө орхин явж чадахгүй.Бид үргэлж хамтдаа байдаг байсан.Чи хаашаа явна-би тийшээ явах болно"гэж хэлсэн байна.Тэгээд өөрийн үнэтэй булган дээлээ тайлан аврагдах өчүүхэн ч найдлагагүй зогсож байсан өөрийн залуухан гэрийн үйлчлэгчдээ мөрөнд нь нөмрүүлэн,


"Охин минь.энийг өмс. Шөнө их хүйтэн байх болно шүү" гэж хэлэхэд нь Элен бүсгүй эзнээсээ энэ их үнэтэй бэлгийг авч чадахгүй учраа хэлж тайлахыг оролдсон боловч Ида эелдгээр инээмсэглэн гарыг нь барьж "Одоо энэ надад хэрэг болохгүй гэж бодож байна"гэжээ. Охин цурхиран уйлж өвдөг сөхрөн суухад Ида гэнэт төв царайлан түүнийг яаруулж завь руу түлхэн ойртууллаа. Ингэж гэрийн үйлчлэгч Элен Берддээ аврах 8-р завин дээрх өөрийн суудлаа өгч амь насыг нь аварч, дээр нь булган дээлээ өгсөн юм. Энэ суудал, дулаан дээл хоёрын ачаар гэрийн үйлчлэгч бүсгүй Хойд Атлантикийн мөс шиг хүйтэн салхийг даван туулж амьд үлдэж чадсан юм. Тэр энэ бүх эмгэнэлт явдлыг бүхэл бүтэн 40 жил өөртөө тээж амьдарсан байлаа.


Хайртай хосуудыг сүүлчийн удаа живж буй хөлгийн нэгэн өрөөний цонхоор харсан гэдэг. Тэд ихэд тайвнаар буйдан сандалд сууж аврагдан явж байгаа хүмүүсрүү гараараа даллаж байсан гэх бөгөөд нөгөө гараараа хөтлөлцсөн байсан гэж харсан хүмүүс дүрслэн хэлсэн юм. Хүмүүний агуу түүх түүчээлэн үлддэг. Түүн дундаас хамгийн агуу нь биесээ хайрлах хайр буюу. «Титаник» хөлөг осолдоход амь аврагдсан 700 хүний нэг нэгдүгээр зэрэглэлд үйлчлүүлэнч саятны гэрийн үйлчлэгчийн нөмөрч явсан булган дээл 230 мянган доллараар дуудлага худалдаагаар зарагдсан билээ.


Их Британы "Henry Aldridge&Son" үнэ хаялцуулах дуудлага худалдааны хамгийн содон эдлэл бол үйлчлэгч Мейбл Беннеттэд өгсөн эзэгтэйгийнх нь дээл байсан юм. Үүний анхны үнэ 62,078 доллараас 102,525 долларт үнэ хаялцуулсан байв. Үйлчлэгч бүсгүйн гэр бүлийн гишүүд  1999 онд музейд бэлэглэсэн ба олон музейн үзмэр болсон гэдэг. Харин нэрээ үл хэлсэн нууц нэгэн уг дээлийг 230 мянган доллараар худалдан авсан байна.


СайханУул.
БатОрших. Нацаг






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.