Нийгэм


12, 14 настай эгч дүүс 21 удаа хулгайн гэмт хэрэг үйлджээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн үед улам бүр ихэссээр байна. Тэр дундаа хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Тодруулбал, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт жилд 300 орчим хүүхэд холбогддог байна.

Хамгийн сүүлд л гэхэд, БЗД дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12, 14 настай эгч дүүс 21 удаагийн үйлдэлтэй орон байрны хулгайн гэмт хэргийг үйлдсэн байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Тус гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хувьд хоёулаа эмэгтэй, нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд аавтайгаа хамт амьдардаг байжээ.

Аав нь шил, лааз түүж амьдралаа залгуулдаг, өдөрт дунджаар 5 мянган төгрөгийн орлого олдог нь амьдралд нь хүрэлцдэггүй тул охидууд өлсөхийн эрхэнд хулгай хийдэг байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тэд БЗД-ийн 10, 12, 20, 28 дугаар хорооны нэр бүхий айлуудаас гоёл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт зүйлсийг хулгайлж, Нарантуул худалдааны төв дээр очиж зарж борлуулдаг байсан бөгөөд 500 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлийг хулгайлаад 5 мянган төгрөгөөр зарж, хуушуур авч идсэн тохиолдол ч байсан аж.

Сурч боловсрох насан дээрээ хулгай гэх хар мөртэй гэмт хэрэгт холбогдож насан туршдаа арилахааргүй "хар тамга" даруулж яваа охидуудыг буруутгах уу, насанд хүрэх нь байтугай эрхэлж тоглох нас нь дөнгөж эхэлж буй цэцэг цэврүү шиг охидынхоо хүүхэд насыг бүр мөсөн "хулгайд" алдаж яваа аавыг хараа хяналт тавьж чадаагүй гэж буруутгах уу. Ямартаа ч бидний ирээдүй хойч алхам алхмаар буруу замаар будаа тээсээр байна. Энэ бол цэвэр эцэг эхийн хараа хяналт болон хариуцлагын асуудал юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


USD BANK    1 сар []


Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)