Шар


Норвегийн ханхүү монгол ноолуураар гоёлоо

4 жил, 4 сар TIMES.MN

"Хас"-ын хэмээх тодотголтой, Тэнгэр санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг  Норвегийн ханхүү  Хааконтой найзууд аж. Түүнийг  төрсөн өдрийн баяртаа  урьдаг гэхээр танил төдийхөн биш ойр харилцаатай гэдгийг илтгэж байгаа хэрэг.  

Норвегийн угсаа залгамжлах Ханхүү Хаакон 2008 онд Монголд төрийн айлчлал хийсэн удаатай. Тэрээр 2001 оны 8 дугаар сарын 25-нд хатагтай Метте-Марит Тиессем Хойви-той гэр бүл болж угсаа залгамжлах охин Ингрид Александрагаа 2004 онд, мөн Ханхүү Сверрег 2005 онд өлгийдөн авсан байдаг.
 Тухайн үедээ дагавартай хүүхэдтэй эмэгтэйг гэргийгээрээ сонгох гэлээ, угсаа залгамжлах эрхээсээ татгалзах уу гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж, эхнэр болох бүсгүйнх нь залуудаа задгай шоудаж байсан зургийг  ч сэтгүүлчид дэлгэж байсан удаатай. Гэвч Хаакон тэр бүхнийг үл тоож дурлалт бүсгүйтэйгээ нижгэр хурим хийсэн аж. 


Ханхүү Хаакон Норвегийн усан цэргийн ангид цэргийн алба хаасан бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Берклейн их сургуулийг 1999 онд улс төр судлалын чиглэлээр төгссөн боловсрол өндөртэй нэгэн юм.  Тэрээр Осло хотын их сургууль болон Лондон хотын Эдийн засгийн сургуульд суралцаж, 2003 онд хөгжиж буй орнуудын судлал болон олон улсын худалдааны харилцааны асуудлаар магистрийн зэрэг хамгаалж байжээ. Энэ удаад монгол найз нь түүнд ноолууран цамц бэлэглэжээ. Норвегийн ханхүү  цэнхэр өнгөтэй монгол ноолуураар  гоёжээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.