Нийгэм


Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа

4 өдөр, 21 цаг TIMES.MN

Дархан-Уул аймагт үргэлжлэн орсон борооны улмаас Хараа голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай хэмжээнээс 11 см-ээр даван үерлэж байна.

Голуудын сав газраар нутаглаж байгаа болон аялаж, амарч зугаалж буй иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байгаа хэдий ч иргэд голын эрэг дагуу бага насны хүүхэдтэй амарч зугаалах, архи согтууруулах ундаа хэрэглэх явдал буурахгүй байна.

Иймд Хараа голын эрэг дагуу иргэд олноороо цуглан амарч зугаалдаг гол усны осол гарах магадлал өндөр 4 цэгт гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран "Анхааруулах”, “Хориглох” тэмдэглэгээ бүхий өнгөт самбар байрлууллаа. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.